Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСАЛ, ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭСЭН 6 ХҮН ДАРХАН-УУЛ АЙМАГТ БИЙ

2016-09-29

Жил бүрийн 9 дүгээр сарын 30-ны өдөр олон улсын “Донорын өдөр” тохиодог. Манай улс цусны донороос бусад хэлбэрийн донор тэр дундаа бөөрний донорын олдоц, хүртээмж багатай оронд тооцогддог.  

Монгол улсад бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг  2006 оноос эхлэн хийж эхэлсэн бөгөөд мэргэжлийн эмч боловсон хүчин, тоног төхөөрөмж, багаж хэрэглэлээр хангагдсан оношилгоо, эмчилгээ сувилгаа, хяналтын нэгдсэн үйл ажиллагаанд тулгуурлан 130 удаа амжилттай хийжээ.

Үүнээс бөөр шилжүүлэн суулгах мэс засал, эмчилгээ хийлгэсэн 6 хүн Дархан-Уул аймагт амьдардаг.

Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол улсад хөгжүүлэх, донорын хүрэлцээг нэмэгдүүлэх аяны хүрээнд хүний амь нас эрүүл мэндийг аврахад сэтгэл зүрхээрээ нэгдэн, өрөөсөн бөөрөө үнэ төлбөргүй өгсөн Дархан сумын иргэн Д.Эрдэнэболорыг  аймаг, орон нутгийн дээд шагнал болох “НАЙРАМДЛЫН ДАРХАН” тэмдгээр шагнан урамшууллаа.

Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат гардуулсан бөгөөд тэрээр “Д.Эрдэнэболор нь сайн дурын үндсэн дээр ямар нэг ашиг хонжоо харалгүйгээр хүний алтан амийг аварсан энэрэнгүй үйлстэн юм” хэмээн онцлон, баяр хүргэлээ. 

Өнөөдрийн байдлаар  Дархан-Уул аймагт бөөрний архаг дутагдалтай 21 хүн бүртгэлтэйгээс 80 хувь нь 16-45 насны хүмүүс байгаа юм. Эдгээр хүмүүс нь  Нэгдсэн эмнэлгийн  Геомодиализын 3 аппаратны эмчилгээнд 7 хоногт 2-3 удаа ордог. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүс нь бөөрний доноргүйн улмаас амь нас, эрүүл мэндийн эрсдэлтэй нөхцөлд байгаа гэсэн үг юм.

Тиймээс Нэгдсэн эмнэлгийн бөөрний мэс заслын Их эмч Б.Чулуунпүрэв, Геомодиализын Их эмч Б.Болормаа нар энэ асуудлыг олон нийтийн анхааралд хүргэж,  Донорын тухай хууль эрх зүйн нөхцөлийг нь сайжруулснаар  өвчиндөө шаналсан олон хүмүүсийн амь насыг аврах боломжтой болно хэмээн  ярилаа.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%