Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАРХАНЫ АВТО ЗАМ, ТЭЭВРИЙН АСУУДАЛ ХАРИУЦАХ “ЭЗЭН”-ТЭЙ БОЛЛОО

2016-10-03

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Дархан орон нутгийн зам, тээвэр” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулж, үйл ажиллагааны дүрмийг нь баталлаа.

 “Дархан орон нутгийн зам, тээвэр” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь аймгийн нутаг дэвсгэрт, авто замын болон автотээврийн талаар төрөөс баримталж буй бодлого чиглэлийн хэрэгжилтийг хууль, тогтоомжийн хүрээнд хангах, орон нутгийн чанартай авто замын засвар, ашиглалт, хамгаалалтыг хариуцах, зорчигч, нийтийн тээвэр, ачаа тээврийн үйл ажиллагааг зохицуулах үндсэн чиг үүрэгтэй ажиллах юм.

Мөн Хотын дотор нийтийн тээврийн автобусаар үйлчлэх хүрээг нэмэгдүүлэх, маршрут, буудал, зогсоолыг шинээр нээх,  тохижуулах, тэмдэгжүүлэх талаар судалгаа, тооцоо хийж, санал боловсруулж шийдвэрлүүлэх, мэргэжлийн өндөр ур чадвар бүхий зорчигч тээврийн аж ахуй нэгж, байгууллагуудыг бий болгож хамтран ажиллах, орон нутгийн чанартай авто зам ашигласны хураамж, болон сум хооронд болон хотын доторх зорчигч тээврийн үнэт цаасны борлуулалтаас авах шимтгэл, хураамжийн орлогыг батлагдсан төсөв, төлөвлөгөөний дагуу бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийг хангуулах, Сум  хооронд болон хотын доторх нийтийн ба зорчигч тээвэрлэлтийг холбогдох хуулийн тогтоомжийн хүрээнд зохион байгуулах, хэвийн үйл ажиллагааг хангах зэрэг үүргийг хүлээжээ.

         “Дархан орон нутгийн зам, тээвэр” ОНӨААТҮГазар  нь аж ахуйн тооцоон дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах бөгөөд санхүүжилтийн эх үүсвэр нь орон нутгийн чанартай авто зам ашигласны хураамж, сум хооронд болон хотын доторх зорчигч тээврийн үнэт цаасны борлуулалтаас авах шимтгэл, хураамж,орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, хандив тусламжийн орлогоос бүрдэх юм. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%