Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Тэргүүлэгчдийн саналыг авав

2016-10-03

Тэргүүлэгчдийн хуралд Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Сонголон хайрхан” ХХК-ийн  хүсэлтийг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс танилцууллаа. 

“Сонголон хайрхан” ХХК нь элс, хайрганы ордыг түшиглэн, шигшүүрийн үйлдвэр, чулуу бутлуурын үйлдвэрүүдийг барьж ашиглалтанд оруулан, зарим нэр төрлийн барилгын түүхий эд материалуудыг үйлдвэрлэн, барилгын зах зээлд нийлүүлдэг бөгөөд үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутагт харьяалагдах Бэрх-Уулын орчмын 125 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл хүссэн байна.

 “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль”-ийн дагуу “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд Засаг даргаар дамжуулан, тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэхээр заасан байдаг.

Уг заалтын дагуу Сонголон хайрхан ХХК-иас гаргасан хүсэлтийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулсан бөгөөд Тэргүүлэгчид үйл ажиллагаа нь тогтворжсон, орон нутгийн томоохон үйлдвэрлэгч байгууллагыг орон нутгаас бодлогоор дэмжих нь зүйтэй хэмээн үзлээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%