Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уулд 106 мандатын 97-д нь МАН ялалт байгуулжээ

2016-10-25

Дархан-Уул аймгийн МАН-ын хорооноос хэвлэлийн хурал хийж өнгөрсөн 6 дугаар сард явагдсан УИХ-ын болон аймгийн ИТХ-ыг сонгох сонгууль, энэ сард явагдсан сумын ИТХ-ыг сонгох сонгуулийн дүнг нэгтгэж мэдээлэл хийлээ. Аймгийн МАН-ын хорооны арга С.Насанбат хийсэн мэдээлэлдээ:-“УИХ-д Дархан-Уул аймагт манай намаас нэр дэвшсэн гурван хүн сонгогдон ажиллаж байгааг бүгд мэднэ. Харин аймгийн ИТХ-ыг сонгох сонгуульд манай намаас нэр дэвшсэн 33 төлөөлөгчийн 26-г нь бүртгэж бусдыг нь тухайн үед ажиллаж байсан аймгийн Сонгуулийн Хороо хууль зөрчиж бүртгэхээс татгалзсан нь тухайн үед эрх барьж байсан нам хүчний захиалга байсан нь тодорхой болж сонгох сонгогдох эрх нь зөрчигдсөн нэр дэвшигчид гурван шатны шүүхээр явж ялаад дахин сонгуульд өрсөлдсөнөөр аймгийн ИТХ-ын 33 мандатаас 30 суудлыг авч ялалт байгууллаа.Мөн сумын ИТХ-ыг сонгох сонгуулиар Дархан сумын 31 мандатаас 30, Орхон сумын 21 мандатаас 17, Шарын гол сумын 27 мандатын 26, Хонгор сумын 27 мандатаас 24-д нь тус тус ялалт байгууллаа.
Ийнхүү аймгийн хэмжээнд сумын ИТХ-ын 106 мандатад гурван намын 225 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-ын 97 нэр дэвшигч, АН-ын 8 нэр дэвшигч, МАХН-ын 1 нэр дэвшигч тус тус ялалт байгуулан ирэх дөрвөн жил сумынхаа иргэдийг төлөөлөн ажиллахаар боллоо гээд итгэл хүлээлгэж манай намыг сонгосон нийт сонгогчиддоо талархал илэрхийлж та бүхний итгэлийг дааж ажиллах болно” гэв.Тэрбээр аймгийн ИТХ-ыг сонгох сонгуулийн дараа дахин сонгууль зарлагдаж сумын сонгуультай хамтатган явуулж дүн нь гарсан, сумын ИТХ-ын сонгуулийн дүн гарсан зэрэг бүх сонгуулийн эцэст энэхүү мэдээллийг хийж байна гэж тодотгов.


УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%