Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Галт зэвсэг эзэмшигчид 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө албан татвараа төлөх үүрэгтэй

2016-11-01

Сар бүр зохион байгуулагддаг аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 28-ны өдөр боллоо. Энэхүү зөвлөгөөнөөр удирдах ажилтнууд аймаг орон нутагтай холбоотой цаг үеийн асуудлуудыг хэлэлцэн зөвлөлддөг. Үүнээс гадна зарим төрийн байгууллагууд онцлох мэдээ, мэдээллүүдийг зөвлөгөөнд оролцогчдод хүргэдэг билээ. Энэ удаагийн зөвлөгөөнөөр ОБГ, Прокурорын газар, Санхүүгийн хяналт аудитын алба, Татварын хэлтсээс мэдээлэл хийсэн юм. Татварын тухайд энэ жил орон нутгийн төсөвт 19.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээс өнөөдрийн байдлаар 92.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа тухай аймгийн Татварын хэлтсийн дарга Ж.Баттулга мэдээллэв.Мөн Галт зэвсэг эзэмшигч нь жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор холбогдох хуулийн дагуу дараах хэмжээгээр албан татвар төлөх юм байна. Нэгдүгээрт: Үзмэр, цуглуулга, спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг 15.000 төгрөг. Хоёрдугаарт: Ан агнуур, харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг -6.4 мм хүртэлх калибрын бүх төрлийн галт зэвсэг 30,000 төгрөг – 6.5, түүнээс дээш мм-ийн калибрын бүх төрлийн галт зэвсэг 60.000 төгрөг - Үрлэн сумтай галт зэвсэг 30.000 төгрөг гэсэн заалтаар тус тус албан татвар төлөх ёстой ажээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%