Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумын ИТХ-ын Анхдугаар хуралдаан боллоо.

2016-11-01

ИТХ-ын мэдээлэл

2016.11.01

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10 цагт Иргэний танхимд хуралдаж доорх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн.  Хуралдааны ирц 100%

Хэлэлцсэн асуудал:

1.    Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай

2.    Сумын ИТХ-ын анхдугаар хуралдааны дэг батлах тухай

3.    Сумын ИТХ-ын даргыг сонгох тухай

4.    Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгох тухай

5.    Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай  гэсэн 5 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

1-т Сумын ИТХ-ын анхдугаар хуралдааныг хуулийн дагуу төлөөлөгчдийн хамгийн ахмад төлөөлөгч Ж.Дамба удирдан зохион байгуулан хуралдаан даргалагчаар ажиллаж анхдугаар хуралдааны дэгийг батлуулан сумын сонгуулийн хорооны тогтоолыг үндэслэж сумын ИТХ-ын 21 төлөөлөгчдийн бүрэн эрхийг батламжлан энгэрийн тэмдэг, төлөөлөгчийн үнэмлэхийг гардуулан өгсөн.

2-т Сумын ИТХ-ын даргад АН-аас Д.Гансүрэн, МАН-аас Г.Байгаль нар нэр дэвшиж, төлөөлөгчдийн 62%-ийн саналаар АН-аас нэр дэвшигч Д.Гансүрэн сумын ИТХ-ын даргаар сонгогдсон.

3-т ИТХ-ын Тэргүүлэгчдэд 11 төлөөлөгч нэр дэвшиснээс олонхын санал авсан Ц.Баярсайхан, Б.Болд, Б.Ууганбаяр, Д.Хонгорзул, Б.Алтангэрэл, А.Отгонцэцэг нар, ИТХ-ын даргатай 7 төлөөлөгч сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээр сонгогдсон.

4-т Сумын Засаг даргад АНамаас М.Болд, МАН-аас У.Баянмөнх нар нэр дэвшиж, төлөөлөгчдийн 62%-ийн саналаар АН-аас нэр дэвшигч М.Болд сумын Засаг даргаар сонгогдож,  батламжлуулахаар аймгийн Засаг даргад уламжлан холбогдох материалыг хүргүүлээд байна.

 

ИТХ-ын ажлын алба

 

 

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%