Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 10 дугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хуралдаж 3 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар "Дүүргийн 2016 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай", "Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах тухай" дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, "Дүүргийн ИТХ-ын хуралдааныг зарлан хуралдуулах тухай" асуудлыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ган-Эрдэнэ нар танилцуулж тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.