ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГААР Д.БАТ-ЭРДЭНЭ ДАХИН СОНГОГДЛОО.
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр болж, ахмад Төлөөлөгч Н.Оюунгэрэл хуралдааныг эхлүүлэв. Хуралдаан даргалагч дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож, батлах тухай, Чингэлтэй дүүргийнЗасаг даргад нэр дэвшүүлж, нийслэлийн Засаг даргад уламжлах тухай гэсэн гурван асуудал хэлэлцэхээр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс тогтоосныг танилцууллаа.
Дүүргийн Сонгуулийн хорооны дарга, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн сонгуулийг зохион байгуулсан талаар илтгэл тавив. Ингээд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 35 Төлөөлөгчийн бүрэн эрхийг 100 хувийн саналаар хүлээн зөвшөөрч баталлаа. Дараа нь, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад Д.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлж, Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжсэн юм. ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэд хурал даргалагч, Төлөөлөгч Н.Оюунгэрэл тамгыг нь гардуулж өгөв.Мөн үеэр шинээр сонгогдсон 35 Төлөөлөгчдөд үнэмлэх, тэмдэг гардуулсан юм..JPG)







.JPG)
УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?
санал өгсөн: 301