Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ДДЦС” ТӨХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2016-11-08

Аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, ИТХ-ын хяналтын хороодын гишүүд хэлтэс агентлагын үйл ажиллагаатай /2016.11.07/ эхлэн танилцаж эхэллээ.

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого хяналтын хороо, Байгаль орчин, Экологийн бодлого хяналтын хорооны гишүүд Дархан дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компаний үйл ажиллагаатай танилцаж тэдний өмнө тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон юм. 

1961 онд ДДЦСтанцыг барих шийдвэрийг тухайн үеийн хотын удирдлагууд гаргаж, 1963 онд суурийг тавьсан бөгөөд 1965 оны 10-р сарын 02-ноос эхлэн анхныхаа эрчим хүчийг үйлдвэрлэн Дарханчууддаа түгээж эхэлсэн байна. 

51 жилийн түүхтэй уг станц өнөөдөр 461 ажилтан албан хаагчидтайгаар 4-н зуух 4 машин ажиллаж цагт 38-48 мвт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна. 2016 оны эхний 9-н сарын байдлаар цахилгаан эрчим хүчний түгээлтээс 22.97 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж төлөвлөснөөс 1.9сая квт-аар түгээлт давж биелснээр 40.5 сая төгрөгийн орлого илүү олжээ.

 Дулааны эрчим хүчний түгээлтээс 1.81 тэрбум төгрөгийн орлого олж төлөвлөсөн боловч түгээлт 5.3 мянган Гкалл тасарсанаас шалтгаалан 65.0 сая төгрөгийн орлого буурсан байна. 

Одоогийн байдлаар нийт 24.78 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж байна.

 2016 оны эхний 9-н сард нийт авлага 2086.6 сая төгрөг болж оны эхнээс 977.5 сая төгрөг буюу 32.0 хувиар буурсан. Үүнээс борлуулалтын авлага 912.2 сая төгрөг болж өнгөрсөн оноос 1643.6 сая төгрөг буюу 64.3 хувиар буурсан. 2016 оны эцэст дээрхи авлагыг өсгөхгүй байхаар төлөвлөжээ. 

2016 оны эхний 9-н сард 2515.2 сая төгрөгийн өглөгтэй ажилласан нь өглөгийг оны эхнээс 705.0 сая төгрөг буюу 21.9 хувиар бууруулан ажиллаж байна. 

Тус компаний үйл ажиллагаатай танилцах үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон бусад удирдлагууд “Хүндэт дэвтэр”-т гарын үсгээ үлдээсэн юм.


УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%