Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 11 дүгээр
хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хуралдаж 1 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар "Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг
зарлан хуралдуулах тухай" асуудлыг дүүргийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ган-Эрдэнэ танилцуулж тэргүүлэгчдийн хуралдаанаар
хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.