Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ДАРХАН ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

2016-11-10

Аймгийн ИТХ-ын хяналтын хорооны гишүүдийн санаачилгаар энэ сарын 7-ноос эхлэн аймгийн удирдлагууд томоохон аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж холбогдох мэдээллийг авахын зэрэгцээ өөрсдийн санал бодлоо илэрхийлж, тодорхой үүрэг чиглэлүүдийг өгч байна.  

Үүний дагуу Дарханы Дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн үйл ажиллагаатай /2016.11.09/ танилцлаа.

Тус компани нь Дулаан түгээх, Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд 180 ажиллагсад, 9-н алба нэгжтэйгээр Дархан хотын 11352 айл өрх, 1530 ААН, байгууллагуудад дулаан түгээх, борлуулах үйл ажиллагаа явуулж байна. Жилд дунджаар 480-500 мянган дулаан эрчим хүч худалдан авч хэрэглэгчдэд 7-7,8 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байна. 2016 оны 3 дугаар улирлаар нийт 5242,6 сая төгрөгийн орлоготой ажиллахаар төлөвлөснөөс 5378 сая төгрөгийг олж төлөвлөгөөг 134,4 сая төгрөгөөр буюу 102,6-тай биелүүлж, өнгөрсөн оны мөн үеэс нийт орлого 487 сая төгрөгөөр буюу 109,9 хувиар тус тус нэмэгдүүлсэн байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 56 ажил төлөвлөснөөс 50-н ажлыг хэрэгжисэн бөгөөд зургаан ажил нь хэрэгжих шатандаа явагдаж байгаа аж. Их засварт 400 сая төгрөг зарцуулахаар төлөвлөж урьдчилсан байдлаар 410,2 сая төгрөгийг зарцуулаад байна. Хөрөнгө оруулалтаар 22 нэр төрлийн 295,2 сая төгрөгийн хөрөнгө худалдан авахаар төлөвлөснөөс 21 нэр төрлийн 261,5 сая төгрөгийн хөрөнгө худалдан авчээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%