Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр үргэлжилж "Дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай" асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан Хөххүүгийн Болормааг Сүхбаатар дүүргийн Засаг даргад томилуулахаар болж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод уламлжиллаа.