Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМАГ, СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2016-11-17

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж, уг төслийн хүрээнд орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулан үндэсний суурь сургалтыг зохион байгуулж байна. 
2016 оны УИХ болон орон нутгийн сонгуулийн үр дүнд бий болсон аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 30 хувь нь өмнө нь Төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай байгаа бол, үлдсэн 70 хувь нь шинээр сонгогдсон Төлөөлөгчид байна. 
Тиймээс 2012-2016 онуудад амжилттай хэрэгжиж байсан энэхүү төслийг үргэлжлэн хэрэгжүүлэхээр болжээ.
Энэхүү суурь сургалтыг өнөөдөр /2016.11.17/ аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн дунд явуулж байгаа бол ирэх 12 дугаар сард сумын ИТХ-ын төлөөлөгчдийг хамруулах юм. 
Сургалтыг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж хэлсэн үгэндээ: -Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын гол цөм болсон Төлөөлөгчдийг чадавхжуулснаар төр иргэний хамтын ажиллагааг өргөжүүлж, “Иргэн” төвтэй төрийн тогтолцоог бэхжүүлэх ач холбогдолтой  хэмээн онцолж сургалтад хамрагдаж байгаа нийт Төлөөлөгчдөд амжилт хүслээ.

2 өдөр үргэлжлэх уг сургалтаар Төлөөлөгчдөд төслийн сургагч багш Р.Тунгалаг-Эрдэнэ, Б.Эрдэнэцэцэг, А.Янжмаа, С.Цэгмид нар “Орон нутгийн төсөв санхүүгийн удирдлага”, “Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах нь”, “Байгаль хамгаалал газрын харилцаа”, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрх зүйн үндэс, хуралдаан, хуралдааны дэг” зэрэг сэдвүүдээр сургалт явуулах юм.
Төлөөлөгчдийг баг болгон хуваарилан, холбогдох сэдвүүдийн дагуу хэлэлцүүлэг өрнүүлэх аргачлалаар сургалт явагдаж байна.
“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулан үндэсний суурь сургалтаас гадна арга зүй, үлгэрчилсэн дүрэм журмаар хангах, Иргэдийн Хурлын үйл ажиллагаа, шийдвэрийг иргэдэд нээлттэй болгох, НӨУБ-ын хэлэлцүүлгийн нэгдсэн орон зайг бий болгох-бүсийн уулзалт, эрх зүйн орчныг сайжруулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Орон нутгийн сонгуульт бүх шатны төлөөлөгчдийн үндэсний сургалтад ИТХ-ын 8078 төлөөлөгчийн 88.6 хувь нь, сэдэвчилсэн сургалтад 2543 тэргүүлэгч төлөөлөгчдийн 90,6 хувь нь, “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал”сургалтад 2204 эмэгтэй төлөөлөгчийн 92,3 нь тус тус хамрагдаж байжээ.
Мөн хяналтын чиг үүргийг нэмэгдүүлэх, орон нутгийн шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийт ИТХ-ын дунд нээлттэй тэтгэлэг зарлахад 120 гаруй хурал материал өгч өрсөлдөн 41 нь хэрэгжүүлсэн байна. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%