Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан Хөххүүгийн Болормааг Сүхбаатар дүүргийн Засаг даргад томилуулахаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод уламжлаад байсан билээ.
Тэгвэл өнөөдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 12.00 цагт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Сүхбаатар дүүргийн Засаг даргаар сонгогдсон Х.Болормааг хүлээн авч уулзан дүүргийн Засаг даргын батламжийг нь гардуулан өглөө.
Засаг дарга Х.Болормаа нь дүүргийн ИТХ-ын сонгуульд АН-аас 12 дугаар хороонд нэр дэвшиж сонгогдсон бөгөөд 2012-2016 онд дүүргийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан юм.