Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Халаалтын системд дураараа холболт хийсэн зөрчил илэрчээ

2016-11-22

Дархан сумын ЗДТГ-ын нээлттэй утсанд есдүгээр сарын 15 наас хойш айл өрхүүдийн халаалт дулаантай холбоотой нийт 50 гаруй гомдол иржээ. Иргэдийн ирүүлсэн гомдлын мөрөөр Дархан сумын ЗДТГ болон “Дархан Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн хамтарсан ажлын хэсэг гарч оршин суугчдын гомдлыг барагдуулж гарсан гэмтэл зөрчлүүдийг арилгасан байна.

ДДС ТӨХК-ийн Ерөнхий инженер Б.Бат-Эрдэнэ:-“Халаалт доголдсон шалтгааныг тогтоож шугам хоолойн хэвийн ажиллагааг хангасанд тухайн байруудын оршин суугчдаас талархал ирж байгаа ч зарим иргэдийн хариуцлагагүй байдлаас үүдэж өөрсдөө болон өрөөл бусад айлууд хэвийн хэмжээнд дулаанаа авч чадахгүй доголдож байгаа жишээ гарсаар байна. Тухайлбал Дархан сумын 6 дугаар багийн үндсэн тосгоны 57-94 дүгээр барак байруудын зарим айл халаалтын системээс халуун ус авч байгаа бол Хээтэй хорооллын 4-ын нэгдүгээр байрны зоорийн давхарт үйл ажиллагаа явуулж хэрэглэгчдийн шууд халаах хэрэгсэл дээр хууль бус залгалт хийснээс болж босоо шугамаараа дээшээ халдаг айлуудын дулаан доголдоход хүрсэн зөрчлүүд гарсан. Мөн иргэд гэр болон орцныхоо хаалга, цонхыг дулаалж хаагддаг болгоогүйгээс дулаан алдах нь их байна. Иймд хүйтний эрч чангарч байгаа энэ үед иргэд өөрсдийн ая тохитой байдлыг хангахад анхаарах ёстой” гэв.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%