Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

МЭНДЧИЛГЭЭ

2016-11-26

     Сүхбаатар дүүргийн иргэд, оршин суугчид та бүхэндээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласны 92 жилийн ойн мэндийг хүргэе.
     1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглан түүнийг Үндсэн хуулиар баталгаажуулснаар төрийн тэргүүн болон төрийн засаглалын дээд байгууллагуудыг ард түмэн тодорхой хугацаагаар сонгох эхлэлийг тавьсан байна. Мөн эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хуульчилсан нь чухал ач холбогдолтой юм.
Монгол Улс нь иргэдийнхээ энэхүү адил тэгш эрхийг сонгодог ардчилалтай гэгдэх Англи, Америкийн Нэгдсэн Улсаас өмнө хуульчлан амьдралд хэрэгжүүлсэн нь бас үнэн баримт юм.
      Ардчиллын үндсэн зарчмуудыг тууштай хэрэгжүүлэн, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, ардчилсан ололтуудыг бэхжүүлж, үндэсний эрх ашиг, эв нэгдлээ дээдлэн эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх нь Та бидний эрхэм үүрэг, үндсэн зорилго болж байна. 
     Эрчимтэй хөгжлийн гараан дээр ирсэн Монгол Улсын иргэн бүр улс орноо хөгжүүлэхэд энэхүү эрхэм үүрэг зорилгоо хэрэгжүүлэн өөрийн хувь нэмрийг оруулж чадна гэдэгт гүнээ итгэж байна.
Та бүхэнд дахин баярын мэнд дэвшүүлж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Э.ГАНБАТ

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 239
50 / 21%
12 / 5%
41 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%