ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ АУДИТААР 85.2 ХУВЬТАЙ ГАРЧЭЭ
Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд 2016 оны эхний улирлын байдлаар аймгийн Аудитын газар нийцлийн аудит хийжээ. Шилэн дансны тухай хуулийн 3.1.1, 3.1.2-т хамаарах нийт 202 төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд хуулийн 6.1 дэх заалтын дагуу 2016 оны 1 дүгээр улиралд шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд нийт 4.443.9 сая төгрөгийн 1149 мэдээлэл тавихаас 85.2 хувь буюу 4,324.2 сая төгрөгийн 979 мэдээллийг цахим хуудсанд байршуулжээ. Харин 14.8 хувь буюу 119.7 сая төгрөгийн 170 мэдээллийг байршуулаагүй байсан байна.
УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?
санал өгсөн: 243