Дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат болон бусад дүүргүүдийн ИТХ-ын дарга нарыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй хүлээн авч уулзан, ажлын амжилт хүслээ.
Тэрээр хотын хөгжил дүүрэг, хорооны хөгжлөөс эхлэхийг онцлоод “Иргэдийнхээ аюулгүй, амар тайван ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлж, амьжиргааг нь дээшлүүлэхийн төлөө идэвх санаачлагатай ажиллах тал дээр санал солилцсон байна.
Мөн уулзалтын үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй дүүргийн Иргэдийн төлөлөгчдийн хурлын дарга нарт үнэмлэхийг нь гардуулан өгсөн байна.