Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хүүхэд хууль-2016" Хэнтий аймгийн хойд бүсийн тэмцээн боллоо

2016-12-02

Хэнтий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл ,цагдаагийн газраас хамтран зохион байгуулж байгаа Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд ЕБС-ийн сурагчдын оролцоог нэмэгдүүлэх,сурагчдын хууль ,эрх зүйн мэдлэгийг хөгжөөнт хэлбэрээр сурталчлан таниулах зорилготой зохион байгуулагддаг “Хүүхэд хууль -2016” хойд бүсийн тэмцээн Батширээт суманд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, ИТХ-ын дарга Д.Гансүрэн, Засаг дарга Ц.Баярсайхан  нар тэмцээнийг нээж үг хэллээ.

Тус  тэмцээнд  Хэнтий аймгийн хойд бүсийн сумд болох Батширээт, Биндэр, Баян-Адарга, Дадал зэрэг сумдын ЕБС-ын сурагчид нийгмийн ажилтан, хэсгийн төлөөлөгчөөс бүрдсэн баг хамт олон  оролцлоо.

Тэмцээн:

-          Багийн мэндчилгээ

-          “Олон нийт, цагдаагийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдвээр гэрийн даалгавар буюу жүжигчилсэн тоглолт

-          Асуулт хариултын тэмцээн

-          Нийгмийн ажилтан нарын дунд асуулт хариултын тэмцээн

-          Багийн ахлагч нарын дунд асуулт хариултын тэмцээн

-          Багуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, өсвөрийн цагдаагийн бүлгийн ажлын тайлан, эргүүлийн болон хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын танилцуулга

-          Урлагийн номер зэрэг төрлүүдээр өрсөлдөн дүнгээ гаргалаа.

Тэмцээний шүүгчээр Хэнтий аймгийн цагдаагийн газраас 3 шүүгч ажиллаа

Энэхүү тэмцээнд:

1-р байр – Баян-Адарга сумын баг

2-р байр – Биндэр сумын баг

3-р байр – Батширээт  сумын баг тамирчид тус тус шалгаран дараагийн шатанд  Баян-Адарга сумын баг  өрсөлдөх эрхтэй болсон байна.


Биндэр сумын сурагчид


Баян-Адарга сумын сурагчид



УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%