Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хоёрдугаар хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж 4 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар "Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгэнд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийн саналын тухай" Ажлын хэсгийн ахлагч Б.Ган-Эрдэнэ, "Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодыг байгуулах, тэдгээрийн ажиллах журмын төслийг боловсруулах ажлын хэсгийн мэдээлэл"-ийг Ажлын хэсгийн ахлагч Ж.Цэцгээ, "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг зарлах тухай", "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдааныг зарлах тухай" асуудлыг Хурлын дарга Э.Ганбат нар танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.