Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА С.БАТЦЭЦЭГИЙН НЭРЭМЖИТ ОЛИМПИЙН ТАНХИМТАЙ БОЛОВ

2016-11-21

Спортын төрөлжсөн сургалттай сургууль С.Батцэцэгийн нэрэмжит олимпийн танхимтай боллоо. Архангай аймгийнхаа нэрийг улсдаа төдийгүй, дэлхийд мандуулж яваа Монгол улсын гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга, Олимпийн хүрэл медальт, дэлхийн алдарт тамирчин С.Батцэцэгийн амжилтуудыг зургаар баталгаажуулан танхимд дэлгэсэн байна. Мөн дэлхийн эв нэгдлийн спорт болох олимпод Монгол улсын тамирчдын гаргасан амжилтуудыг ч багтаажээ. 
Тус танхим нь дэлхийн ард түмний спортын хамгийн том наадам болох олимпод оролцон амжилт гаргасан тамирчдын амжилтыг мөнхлөн, таниулах, сурталчлах, дэлхийн эв нэгдлийн төлөө нэгдэх зорилготой юм. Мөн хүүхэд залуусыг спортод дуртай болгох, амжилт гаргахад нь нөлөөлж, олимпизмын үзэл санааг төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Ерөнхий боловсролын сургууль бүр дээр олимпийн танхимтай бөгөөд олимпийн мэдээ мэдээлэл, ач холбогдлын талаар таниулах, сурталчлах ажлуудыг хийдэг юм байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%