Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Бид чадна" илтгэлийн уралдаан зохион байгууллаа

2016-12-09

                      2016 оны 12 дугаар сарын 08.

Сумын ИТХ-аас Иргэд олон нийтийн хандлагыг зөв чиглүүлэх, оюунлаг Батширээтчүүдийг бий болгох, сургалт сурталчилгаа, мэдээ мэдээллийн хүргэлтийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган орон нутгийн боловсон хүчнийг чадавхжуулах, амьдралын зөв хэвшлийг дээшлүүлэх, сумын хөгжлийг хөтлөх зорилготой хүний хөгжлийг дэмжих “ЗӨВ” хөтөлбөрийг боловсруулах ажлыг эхлүүлээд явж байгаа.

Энэхүү хөтөлбөрийн томоохон зорилтуудын нэг оюунлаг Батширээтчүүд болох юм. Энэхүү ажлын хүрээнд жил бүр ИТХ-аас ивээн тэтгэж Ерөнхий боловсролын сургуультай хамтран 6-9 дүгээр ангийн сурагчдийн дунд зохион байгуулдаг илтгэлийн уралдааныг энэ жил “Зөв” хөтөлбөртэй уялдлуулан “Бид чадна” сэдвийн хүрээн амжилттай зохион байгуулж өнгөрлөө.

Тус тэмцээнд нийт 14 сурагч оролцож дараах байруудыг эзэлсэн байна.

1.    Н.Мөнхзул /9а ангийн сурагч/

2.    Б.Энхтуул /9а ангийн сурагч/

3.    Г.Отгонбат /8а ангийн сурагч/

Энэхүү тэмцээний үргэлжлэл ЕБС-ийн багш нарын дунд мөн зохион байгуулагдах юм. Өмнөх жилүүдийн уралдаантай харьцуулахад оролцогч сурагчдын идэвх оролцоо, ур чадвар, компьютер техник хэрэгсэл ашиглалт /бүх сурагч илтгэлээ пресентейшн хэлбэрээр тавих/  зэрэг нь нэмэгдсэн нь энэхүү тэмцээний ач холбогдол, зорилго биеллээ олж байгаа нь харагдаж байлаа.

ЕБС-ийн захирал Ц.Цогзолмаа нээлтийн арга хэмжээнд

Тэмцээнд оролцсон сурагчид

3-р байрын шагналт сурагч Г.Отгонбат

1-р байр эзэлсэн сурагч Н.Мөнхзул

шүүгчид, шагналт байрын сурагчид

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%