ИТХ-ын дарга Э.Ганбатын нэрэмжит дүүргийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн 2016 оны 11 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан билээ.
Энэхүү тэмцээнээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй шатарчид маань 12 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд болсон нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд арвин их амжилттай оролцсон байна.
Нийслэлийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдийн төрөлд 17 дугаар хорооны иргэн Д.Индэръябүд гуравдугаар байр, 11 дүгээр хорооны хорооны иргэн Б.Бат-Эрдэнэ тавдугаар байр, 1 дүгээр хорооны иргэн Ц.Лхагвасүрэн есдүгээр байр, 8 дугаар хорооны иргэн Ч.Буянбат арванхоёрдугаар байр, 9 дүгээр хорооны иргэн Л.Идэрзана арвандөрөвдүгээр байр эмэгтэйчүүдийн төрөлд 14 дүгээр хорооны иргэн Л.Мөнхзаяа дөрөвдүгээр байр, 3 дугаар хорооны иргэн Г.Цэгмид наймдугаар байранд шалгарч 2017 оны 1 дүгээр сард болох УИХ-ын даргын нэрэмжит сонирхогчдын Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцох эрхээ авсан байна.
Сүхбаатар дүүргээ төлөөлөн амжилттай оролцсон шатарчиддаа баяр хүргэж цаашдын тэмцээнд нь амжилт хүсье.