Хотын захирагч "Сэлбэ дэд төв" төслийн үйл ажиллагаатай танилцлаа
2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих" хөтөлбөрийн хүрээнд "Сэлбэ дэд төв" төслийн үйл ажиллагаатай танилцлаа. Арга хэмжээнд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Улаанбаатар хотын орлогч дарга, "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих" төслийн Захирал П.Баярхүү, төслийн ажилтнууд, хорооны Оршин суугчдын зөвлөлийн гишүүд хүрэлцэн ирж оролцлоо.