Өвөр Монголын өөртөө засах орны Манжуур хотноо болсон 18 дахь удаагийн цасны баярын хүрээнд зохион байгуулагдсан Монгол, Оросын холбооны улс, Хятад улсын 11-12 насны өсвөрийн хүүхдүүдийн хөлбөмбөгийн тэмцээнд Сүхбаатар дүүргийн 11 хүртлэх насны шигшээ баг тамирчид амжилттай оролцож 3 дугаар байранд шалгарсан байна.
Энэ тэмцээнд амжилттай оролцож эх орныхоо нэрийг гаргасан багш дасгалжуулагч, бяцхан баг тамирчдаа дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат хүлээн авч уулзлаа.
Тэмцээнд Монгол, ОХУ-ын Чита хот, Красно Каменский хот, ӨМӨЗО-ны Манжуур хот, Хайлаар хот, Зүүн хошуу хотын нийт 6 баг өрсөлджээ.
Манай улсын багийг төлөөлж багийн менежерээр ОУХМастер, ОХУ-ын Буриад улсын спортын гавьяат зүтгэлтэн Б.Доржпалам, Ахлах дасгалжуулагчаар Азийн хөлбөмбөгийн Холбооны С ангиллын дасгалжуулагч, Сүхбаатар дүүргийн 2 дугаар сургуулийн багш дасгалжуулагч Ж.Энхболд, туслах дасгалжуулагчаар МХБХолбооны Д ангиллын дасгалжуулагч 58 дугаар сургуулийн биеийн тамирын багш дасгалжуулагч Ц.Дагдав дүүргийн аварга шалгаруулах дуулиан 2020 тэмцээнээс шалгарсан 2 дугаар сургууль болон 58 дугаар сургуулийн 11-12 насны өсвөрийн тамирчид оролцсон байна.