Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээн Төрийн ордонд 2017 оны 1 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээн Олон улсын шатрын холбоо /ФИДЕ/ болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу явагдсан бөгөөд шувтаргын тоглолтод 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 134 шатар сонирхогч оролцсноос 100 нь эрэгтэй, 34 нь эмэгтэй аж.
Мөн АИХ-ын депутат, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндсэн хуулийн цэц, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндэсний статистикийн хороо, Монголбанк зэрэг төрийн байгууллагууд, зарим яам, агентлагийн шатар сонирхогчид оролцож, оюун ухаанаа уралдуулсан юм.
Энэхүү тэмцээнд Сүхбаатар дүүргээ төлөөлөн нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож эрхээ авсан эрэгтэй 5, эмэгтэй 2 шатарчин өрсөлдсөн юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд:
11 дүгээр хорооны иргэн Б.Бат-Эрдэнэ тусгай байр /5 дугаар байр/
1 дүгээр хорооны иргэн Ц.Лхагвасүрэн 11 дүгээр байр
17 дугаар хорооны иргэн Д.Индэръябүд 18 дугаар байр
8 дугаар хорооны иргэн Ч.Буянбат 26 дугаар байр
9 дүгээр хорооны иргэн Л.Идэрзана 34 дүгээр байр
Эмэгтэйчүүдийн төрөлд:
14 дүгээр хорооны иргэн Л.Мөнхзаяа 2 дугаар байр
3 дугаар хорооны иргэн Г.Цэгмид 27 дугаар байр эзэлж шилдэг ахмад эмэгтэй тамирчнаар тус тус шалгарсан байна.
Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээнд Сүхбаатар дүүргээ төлөөлөн амжилттай оролцсон нийт тамирчиддаа баяр хүргэе.