Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний Ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон Сүхбаатар дүүргийнхээ ажилтан, албан хаагчид болон оршин суугчид та бүхэндээ Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж, даяар олноо зарлан тунхагласны 25-н жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье.
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Э.ГАНБАТ