Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдаанд оролцох ААНБ, иргэдийн мэдүүлгийг авч эхэллээ

2017-01-17

Дархан-Уул аймгийн хэмжээнд үндэсний уламжлалт сар шинийн баярыг угтан “Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдааг 19 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. 

2017 оны 2 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд “Залуучууд театрт” зохион байгуулах тус үзэсгэлэн худалдааны Ерөнхий зохион байгуулагчаар Аймгийн Эмэгтэйчүүдийн Холбоо, МҮХАҮТ-ын Дархан-Уул аймаг дахь салбар танхим ажиллана. Харин аймаг, сумын ЗДТГ, Хүнс хөдөө аж ахуйн газар, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Мэдээлэл технологийн алба, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс нь хамтран зохион байгуулагчаар ажиллах юм байна.

Өнөө жил зохион байгуулах тус үзэсгэлэн худалдаа нь “Үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэцгээе” уриан дор Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа, бүтээгдэхүүнийг өргөнөөр борлуулахаараа онцлогтой гэнэ. Иймд үндэсний онцлогыг харуулсан ямар бүтээгдэхүүнийг манай аймгийн иргэд, өрхийн үйлдвэрлэгчид хийдгийг, үйлдвэрлэгчдийнхээ бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг олон нийтэд таниулах, тэдний үйл ажиллагааг сурталчлахаас гадна иргэдийг сар шинийн баярт зориулсан хүнсний бүтээгдэхүүн, хувцас хэрэглэлийг өргөн сонголттойгоор нэг дороос худалдан авах боломжоор хангана гэж зохион байгуулагчид ярьж байна.

“Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдаанд оролцох ААНБ, иргэдийн мэдүүлгийг 1 дүгээр сарын 16-наас эхлэн аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны байранд авч байгаа бөгөөд 2 дугаар сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэн худалдаанд өндөр градусын архи согтууруулах ундааны үйлдвэрлэл худалдаа эрхлэгчидээс бусад бүх хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, иргэд чөлөөтэй оролцож болно. Хураамжийн хувьд нэг өдөрт компани 50.000 төгрөг төлөх бол, жижиг дунд үйлдвэрлэгчид, хоршоо 25.000 төгрөг, өрхийн үйлдвэрлэгч иргэн 10.000 төгрөг төлөх юм байна.

Х.Соёл-Эрдэнэ

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%