Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хил хамгаалалтад туслах хүчний Зөвлөлийн ээлжит зөвлөгөөн болно

2017-01-25

“Иргэдийг улсын хил хамгаалалтад оролцуулах тухай” журмын хэрэгжилтийг хангуулах, хил хамгаалалтад иргэн, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилготой Хил хамгаалалтад туслах хүчний Зөвлөлийн ээлжит зөвлөгөөн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 09.00 цагт Хилийн 0132 дугаар ангид болно.
Тус зөвлөгөөнд Аймгийн ХХТХ-ний зөвлөлийн гишүүд, ХХТХЗГ-үүд болон хилийн ангиудын төлөөлөл оролцоно.
Зөвлөгөөний эхэнд Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааны талаар Хилийн 0275 дугаар ангийн захирагч, Хурандаа Б.Батмөнх танилцуулна. Мөн “Улсын хил хамгаалалтад орон нутгийн удирдлага, иргэд, байгууллагын оролцоо, анхаарах чиглэлийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэгдэнэ. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Алтансүх Монгол Улсын Хилийн тухай хууль, ХХТХ-ний гишүүдийн эрх, үүргийн талаар, аймгуудын ХХТХ-ний зөвлөл, гишүүдийн хийсэн ажил, тэргүүн туршлагын талаар Хилийн 0132 дугаар ангийн захирагч, Дэд хурандаа О.Батгэрэл тус тус мэдээллэнэ.
Мөн үеэр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулан хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг танилцуулна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%