Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дүүргийнхээ 20 хороодоор ажиллаж байна.
Тэрээр 1, 2, 3 дугаар хорооноос ажлаа эхлүүлж хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчид, Засаг дарга болон Иргэний танхимын зохион байгуулагч нартай уулзалт хийлээ.
Энэхүү уулзалтаар тэдний хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцаж цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаарх саналыг нь сонссон юм.