Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат дүүргийнхээ хороодоор ажиллаж байгаа билээ.
Тэрээр өнөөдөр дүүргийн 7, 8, 9 дүгээр хороодоор ажиллаж хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчид, Засаг дарга болон Иргэний танхимын зохион байгуулагч нартай уулзалт хийлээ.
Энэхүү уулзалтаар тэдний хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцаж цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаарх саналыг нь сонссон юм.