Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“БАГААРАА” ХАМТДАА АЯНЫ ХҮРЭЭНД 23 САЯ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ХАНДИВЫГ ЗОРИЛТОД БҮЛГИЙН ИРГЭДЭД ХҮРГЭЖЭЭ

2017-01-30

              “Багаараа хамтдаа” аян 2 дугаар сарын 23-29-ны өдрүүдэд 7-р багт үргэлжилж эрүүл мэндийн үзлэг, оношлогоо, нийгмийн халамжийн тусламж үйлчилгээг тус багийн иргэдэд хүргэхээс гадна шаардлагатай айл өрхүүдэд хандив тусламж үзүүллээ.

        Уг аянд Буян захын хажуу талбайд улирал харгалзахгүйгээр түлээ нүүрс борлуулдаг 13 өрхийн хамтарсан “Дөл-Галын элч” бүлгийнхэн нэгдэж 450 гаруй төгрөгийн өртөг бүхий түлээ, нүүрсийг  сайн дураар хандивласан юм. Эдгээр Дөл-галын илч бүлгийнхэн өөрсдөө “Ажлын байрны нөхцөл хүнд, улиралын чанартай борлуулалт хийдэг, багагүй эрсдэлд өртөж байдаг хэдий ч зорилтот бүлгийн зарим айл өрхүүдэд өвлийн хүйтнийг өнтэй давахад тусалж байгаадаа баяртай байна” гэдгээ илэрхийлж байсан юм.

         Мөн уг аянд аймгийн Камасервис Олон Улсын Байгууллага 200 мянган төгрөгийн дулаан хувцас, Сэтгэлийн дэм ТББ 200 мянган төгрөгийн дулаан хувцас, 7 дахь өдрийн Адвентист сүм 300 мянган төгрөгийн түлээ нүүрс, дулаан хувцас, Мөнгөтийн таг ТББ 60 мянган төгрөгийн нүүрсийг тус тус хандивлалаа. Өндөр настай болон зорилтод бүлэгт хамаарах 50 гаруй өрхөд уг хандивыг гардуулан өглөө.


УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%