Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД ДАРХАНЧУУД ӨРГӨНӨӨР НЭГДЭЖ БАЙНА

2017-01-31

Энэ онд өвөлжилт, хаваржилт  хүндэрч, алслагдсан хөдөө, орон нутгийн малчдад бэрхшээл учирч болзошгүй байгаатай холбогдуулан аймгийн ИТХ-аас Дархан-Уул аймгийн малчиддаа туслах “1000 төгрөг” аяныг санаачлан өрнүүлж байгаа билээ. 
Энэхүү аянд нэгдэж, хандив өгсөн бүх ААНБ, иргэдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэйгээр зарлаж алдаршуулж, үүгээр дамжуулан нийт Дарханчуудыг малчдад туслахыг уриалж байгаа юм.  
Уг аяны хүрээнд Дархан сумын 13 дугаар багийн ИНХ-ын Тэргүүлэгчид, Багийн захиргаа хамтран иргэдийнхээ дунд “1000 төгрөг” аян зарласан бөгөөд цугласан мөнгөн дэмжлэг болон 200,000 төгрөгийн өртөг бүхий эд материалыг аймгийн ИТХ-д хүлээлгэн өнөөдөр /2017.01.31/ өгсөн юм. 
Мөн аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас зохион байгуулсан “Дарханы хөгжил- Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөлийн бүтээлч санаачлага, оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөлөөс 200,000 төгрөгийн өртөг бүхий эмийн бүтээгдэхүүн, бээлий, Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн Б.Цогзолмаа багштай 1-ийн 5 дугаар бүлгийн сурагчид мөнгөн дэмжлэг хандивласан юм. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%