Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Ар хөвчийн унага" уяачдын холбооны хурал боллоо

2017-02-02

 2017 оны 02 дугаар сарын 1-ний өдөр.

Монголын морин спорт уяачдын холбооны сумын салбар холбоо “ар хөвчийн унага” уяачдын холбооны  хуралдаан сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд боллоо. Хуралдаанд уяачдын холбооны гишүүн 32 уяач ирж оролцлоо.

Хурлаар сумын “Ар хөвчийн унага” уяачдын холбооны тэргүүн аймгийн алдарт уяач  А.Бэх-Очир өнгөрсөн онуудад хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцууллаа. Тэрээр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ байгаагаа  илэрхийлснээр холбооны тэргүүнийг шинээр сонгох нэр дэвшүүлэх арга хэмжээ болж Хурх багийн иргэн Л.Төмөр, Ц.Насанжаргал нар нэр дэвшин санал хурааж 17 хүний саналаар Л.Төмөр сонгогдон тамга тэмдгээ хүлээн авлаа.

Шинээр сонгогдсон тэргүүн Л.Төмөр цаашид залуу уяачдаа дэмжиж ажиллахаа мэдэгдээд хэрхэн хамтарч ажиллах холбооны зүгээс хийж хэрэгжүүлэх ажлын талаар нийт уяачидтай санал бодлоо хуваалцав.


А.Бэх-Очир ажлын тайлангаа тавив


Шинээр сонгогдсон Тэргүүн Л.Төмөрт холбооны тамга гардуулав


хуралдаанд оролцогч гишүүд



УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%