Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ МАЛЧДЫН ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАВ

2017-02-02

Дархан-Уул аймгийн нийт нутгаар битүү цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндрээд байгаатай холбогдуулан аймгийн удирдлагууд малчдаар тойрч нөхцөл байдалтай танилцан, хандив тусламжийг хүргэх ажлыг зохион байгууллаа.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Хонгор сумын ИТХ-ын дарга Н.Ганбаатар, ХХААГ-ын дарга З.Нэргүй Хонгор сумын малчдын өвөлжилтийн нөхцөл байдалтай /2017.02.01/ газар дээр нь танилцсан юм. 
Дархан-Уул аймаг нь 1193 малчин өрхийн 324 мянга гаруй толгой малтай. Үүнээс 490 малчин өрх нь Хонгор суманд харьяалагддаг байна.  
Тус ажлын хэсэг Хонгор сумын 2 дугаар багийн Чулуун карьер, Түлээт, Бэрхийн ар,  Ханан, Бэрхийн өвөр, Хараат, Дунд худаг, Утгагүй фойл, Алтан гадас, 6 дугаар Бригад, Хар чулуут, Гэдгэр, Чимэдийн хөндий, Төмөр толгой зэрэг газруудад өвөлжиж буй 20 гаруй малчин өрхөөр орж, малчдад хивэг болон түргэн тусламжийн анхан шатны тусламжийн эм, хэрэгсэл бүхий иж бүрдэл, витамин, амин дэм болон элгэвч нэмнээ, бээлий, ахуйн хэрэглээний зүйлсийг хүргэн өгөв. Өнгөрсөн оны намар газрын гарц сайн байсан учраас малчид хадлан тэжээлээ харьцангуй их нөөцөлж чаджээ. Гэвч 1 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд цаг агаар огцом хүйтэрч, хүчтэй шуурсны улмаас цас хунгарлаж, хатуурч, бог малын шилбэ халцрах зэрэг үзэгдэл мэр сэр гарч байна. Тиймээс малчид гар аргаар "Цас ярагч" хийж, түүнийгээ авто машинаар чирэн, мал сүргээ холын бэлчээрт хүргэх төлөвлөгөөтэй байна хэмээн Хонгор сумын 2 дугаар багийн малчин н.Эрдэнэбат гуай ярьж байна.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат: Малчдын хувьд бэлтгэсэн өвс тэжээлийнхээ 70-аад хувийг гаргасан. Үүнээс илүү цаг хүндэрвэл өвс тэжээл хомсдох магадлалтай байна. Түүнчлэн Улсын нөөцөөс тодорхой хэмжээний өвсийг үнэ төлбөргүй, тэжээлийг 50 хувийн хямдралтай олгох шийдвэрийг улсын онцгой комиссоос гаргасан учир хүсвэл малчид өөрсдөө очоод сумын төвд байрлах  улсын нөөцийн салбараас өвс тэжээлээ авч болно.
Мөн энэ сарын 15, 16-ны өдрүүдэд малчдын хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж, малчдад туслах “1000 төгрөг” аяны хүрээнд цугласан хандивуудыг малын тоо толгой бага, өрх толгойлсон, олон хүүхэдтэй, мал маллагаанд хүн хүч дутмаг зорилтод бүлэгт хамаарах малчин өрхүүдэд хүргэнэ хэмээн ярилаа. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%