Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат дүүргийн 18 хороогоор ажиллаж хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчид, Засаг дарга болон Иргэний танхимын зохион байгуулагч нартай уулзалт хийгээд байсан бол үлдсэн 2 хороо болох 5, 6 дугаар хороогоор ажиллалаа.
Энэхүү уулзалтаар тэдний хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцаж цаашид авч хэрэгжүүлэх ажлын саналыг нь сонсохоос гадна хорооны Засаг даргын Ажлын албанаас төрийн үйлчилгээг иргэдэд одоо байгаа нөхцөл боломжоос илүүгээр хэрхэн түргэн шуурхай, үнэн зөв мэдээ мэдээллээр хангаж ажиллах талаар санал солилцлоо.