Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Улсын Онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллав

2017-02-07

Улсын Онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай, Ховд аймагт ажиллалаа.  Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Ховд аймгийн Дарви, Чандмань сумдын нутаг Тунгалагийн тал, Бумбатайн тал, Таваг хайрханы тал, Хонгор толгой, Хөх үзүүрийн хоолой, Сэртэн, Хүйсийн говь, Дөргөний хүрэн тал, Сээрийн толгод, Цахирын тал зэрэг газруудад тархаад байгаа Монгол бөхөнгийн /мялзан/-ийн нөхцөл  байдалтай танилцан, өвчлөл бүхий сумуудад ажиллалаа. Ажлын хэсэг 2017 оны 02 дугаар сарын 04-ны орон нутгийн цагаар  өглөөний 10 цагаас  Дарви сумын Онцгой комиссын хурлыг хуралдуулан бөхөнгийн мялзан өвчний цаг үеийн талаарх  мэдээлэлтэй танилцаж цаашид авч хэрэгжүүлэх арга замын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчсөн байна. Мөн Дарви сумын Мөнгөн аяга багийн нутаг Майхан цахир, Баянбулаг багийн Тайны тохой, Мөрөн багийн Хонгор толгой зэрэг газруудад байгуулсан сэг зэм устгалын цэгүүдийн байдалтай газар дээр нь очиж танилцсан байна. Мөн өдрийн 17 цаг 30 минутанд Чандмань сумын Онцгой комиссыг  хуралдуулан тус сумын нутаг дэвсгэрт гарсан бөхөнгийн өвчлөлтэй танилцаж Тахилт багийн Тэсэгний үзүүр, Баянхайрхан багийн Нурамт хэмээх газруудад байгуулсан бөхөн устгалийн цэгүүдэд устгалын байдалтай танилцлаа.
2017 оны 02 дугаар сарын 06-ны   08 цаг  30 минутанд Онцгой  байдлын ерөнхий газрын дарга бригадын генерал Т.Бадрал, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга хурандаа Б.Ууганбаяр нарыг  Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн аймгийн төв талбай  / Ард аюушийн талбай /-д жагсаж хүлээн авлаа.  Дараагаар нь  аймгийн онцгой комиссын шуурхай хуралдааныг зохион байгуулан Ховд аймгийн цаг үеийн нөхцөл байдал болон бөхөнгийн өвчлөл, цаашид анхаарах асуудлын талаар хуралдаж шаардлагатай арга хэмжээнүүдийг  авч ажиллахыг  мэргэжлийн байгуулагуудад анхааруулж, ажлын үүрэг чиглэл өглөө.   

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%