Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАРХАН МИНЖ ХХК МАЛЧДАД ЗОРИУЛАН 150 ХОС НЭХИЙ БЭЭЛИЙ ХАНДИВЛАВ

2017-02-07

         Монгол хонины нэхийгээр дээл, гутал, хувцас хэрэглэл үйлдвэрлэж, хэрэглэгчдийн гарт хүргэдэг Үндэсний үйлдвэрлэгчдийн нэг болох “Дархан Минж” ХХК болон түүний салбар компани болох барилгын материал үйлдвэрлэлийн “Стандарт стийл” ХХК-ийн хамт олон өнөөдөр /2017.02.07/ аймгийн ИТХ-аас санаачилсан малчдад туслах “1000 төгрөг” аяныг дэмжиж буйгаа илэрхийлэн, хандив өглөө. 
Тус байгууллагаас 750,000 төгрөгийн өртөг бүхий 150 хос нэхий бээлийг малчдад зориулан хандивлаж байна. 
Дархан Минж ХХК-ийн захирал М.Жаргалсайхан: “Хөдөө нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаа цаг үед аймгийн ИТХ-аас малчдад туслах хандивын аяныг өргөн хүрээнд зохион байгуулж байгаад талархаж байна. Нүүдэлчин удамт малчин ардын үр сад бид мал маллагааны хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг малчдад сэтгэлийн болон эд материалын дэмжлэг үзүүлснээр Үндэсний гол үйлдвэрлэлийг дэмжиж байгаа хэрэг юм” гэв. 
Аяны хүрээнд цугласан хандивыг энэ сарын 15, 16–ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн харьяа сумдын алслагдсан багуудын малчдад хүргэх юм. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%