Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ҮНДЭСНИЙ СУУРЬ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2017-02-07

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Монгол Улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд энэ сарын 2-3-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд үндэсний суурь сургалтыг амжилттай  зохион байгууллаа. Сургалтад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид болон Хурлын ажлын албаны ажилтнууд оролцов. 

Дүүргийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ сургалтыг нээж хэлсэн үгэндээ, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын гол цөм болсон Төлөөлөгчдийг чадавхжуулснаар төр иргэний хамтын ажиллагааг өргөжүүлж, “Иргэн” төвтэй төрийн тогтолцоог бэхжүүлэх ач холбогдолтойг онцлоод, нийт Төлөөлөгч, ажлын албаныханд амжилт хүссэн юм.  

Хоёр өдөр үргэлжилсэн сургалтын хүрээнд “Орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага” сэдвээр  Удирдлагын академийн багш н.Отгонтуяа, “Иргэний оролцоо, иргэдтэй харилцах нь” сэдвээр сургагч багш Дархан Уул аймгийн Иргэний танхимын дарга О.Янжмаа, “Байгаль хамгаалал, газрын харилцаа” сэдвээр Нутгийн удирдлагын хүрээлэнгийн сургагч багш н.Тунгалагтуул, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрхзүйн үндэс, хуралдаан, хуралдааны дэг” сэдвээр Удирдлагын академийн багш Я.Бямбаяр нар хичээл заалаа. 
Сургалтын үеэр Төлөөлөгчид болон ажлын албаны ажилтнуудыг баг болгон хуваарилж, холбогдох сэдвүүдийн дагуу хэлэлцүүлэг өрнүүлэх аргачлалаар сургалт явагдсан юм.

























УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 241
52 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
11 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%