Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Өвөрхангай аймгаас улсын аварга малчин 7 төрлөө

2017-02-09

Засгийн газрын  2017 оны 02-р сарын 08-ны өдрийн хуралдаанаар Улсын аварга малчин, тариаланч шалгаруулах тухай тогтоолыг баталжээ. 
Энэ жил Өвөрхангай аймгаас  Улсын аварга малчин 7, Хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Аварга тариаланч тус бүр нэг тодорчээ.
Тодруулбал Өлзийт сумын малчин Б.Ганболд, Гучин-Ус сумын малчин Ц.Батбаяр, Бат-Өлзий сумын малчин Т.Эрдэнэбат, Нарийнтээл сумын малчин С.Дондогсамбуу, Хайрхандулаан сумын малчин Б.Отгоннасан, Төгрөг сумын малчин М.Баянмөнх, Есөнзүйл сумын малчин Д.Ганбат нарыг "Улсын аварга малчин"-аар шалгаруулсан байна.
Мөн 2013 онд Монгол улсын аварга малчин болж байсан Бат-Өлзий сумын Н.Төмөрбат "Улсын хошой аварга" болсон бол Зүүнбаян-Улаан сумын иргэн Д.Долгор "Улсын аварга саальчин", Төгрөг сумын тариаланч Д.Энхбаатар "Улсын аварга тариаланч"-аар тодорч, зүтгэсэн хөдөлмөрийнхөө гавьяаг хүртэж байна. Харин аймгийн аварга малчнаар нийт 59 малчин тодроод байна. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 245
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
17 / 7%
7 / 3%
45 / 18%