Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАРХАНЧУУД МАЛЧДАД ТУСЛАХ “1000 ТӨГРӨГ” АЯНД ӨРГӨНӨӨР НЭГДЭЖ БАЙНА

2017-02-09

Дархан-уул аймгийн ИТХ-аас Дархан-Уул аймгийн харьяа сумдын алслагдсан багуудын малчдад туслах “1000 төгрөг” аяныг эхлүүлсэн билээ. 
Энэхүү аяны зорилго нь нийт нутгаар өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулж  мал сүргийг болзошгүй эрсдэлээс хамгаалж, малчдад туслах, хандив цуглуулж мал маллагаанд хамгийн өргөн хэрэглэгддэг эд материалын дэмжлэг үзүүлэхэд оршиж байна. 
Уг аянд одоогийн байдлаар төрийн болон хувийн хэвшлийн нийт 100 гаруй ААНБ хандив өгөөд байгаа юм. 
Тэгвэл өнөөдөр /2017.02.09/ малчдад туслах “1000 төгрөг” аянд Дархан сумын 11 дүгээр Багийн Захиргаа, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хамт олон нэгдэж, хандив өглөө. 
Уг аяны хүрээнд цугласан нийт хандив, эд материалыг 2 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд малчдад хүргэх бөгөөд Дархан-Уул аймгийн нийт малчдад бус харин малын тоо толгой бага, өрх толгойлсон, олон хүүхэдтэй, мал маллагаанд хүн хүч дутмаг зорилтод бүлэгт хамаарах малчин өрхүүдэд хүргэхээр зорьж байна.
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%