Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хийгдэж байгаа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн үндэсний суурь сургалтанд сумын ИТХ-ын ажлын алба, Төлөөлөгчид нийт 21 хүний бүрэлдэхүүнтэй хамрагдлаа.
Энэхүү сургалтыг төслийн хүрээнд бэлтгэгдсэн Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ, Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнх, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, Монгол улсын гавъяат эдийн засагч, Дорнод аймгийн хурлын төлөөлөгч Л.Түвдэнням нар хөтлөн явуулж байна. Сургалт дараах үндсэн сэдвийн хүрээнд болж өнгөрлөө.
“Нутгийн
өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрх зүйн үндэс, хуралдаан,
хуралдааны дэг”, “Орон нутгийн төсөв санхүүгийн удирдлага”, “Байгаль хамгаалал,
газрын харилцаа”, “Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах нь”