Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ЗАХ”-ЫН ТҮРЭЭСЛЭГЧИД МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД НЭГДЭВ

2017-02-10

Аймгийн ИТХ-аас санаачилсан малчдад туслах “1000 төгрөг” аянд Тээвэр Дархан ХХК буюу бидний нэрлэж заншсанаар “Шинэ зах”, Буян зах, Шинэ орчин төв, Шинэ зах, Дархан зах, Алтан сагс худалдааны төвийн түрээслэгч, хувиараа бизнес эрхлэгчид нэгдэж, хандив өгч эхлээд байна.  
Тээвэр Дархан ХХК-ийн Худалдааны төвд 1500 гаруй иргэд лангуу түрээслэн хувиараа худалдаа, үйлчилгээ эрхэлдэг бөгөөд өнөөдрийн байдлаар /2017.02.10/ 30 гаруй хувь малчдад туслах аянд хандив өгчээ.
Хандивын үйл ажиллагааг дэмжиж нийт түрээслэгчдэд уриалга гарган хамтран ажиллаж буй Тээвэр Дархан ХХК-ийн хамт олон болон аянд нэгдсэн нийт ААНБ, иргэдэд аймгийн ИТХ-аас талархал илэрхийлье. Тухайлбал Тээвэр Дархан ХХК-ийн Дархан захын Алтантуяа ахлагчтай 4 дүгээр эгнээ, Отгонжаргал ахлагчтай 5 дугаар эгнээ, Бараан зах В заал, дотуур хувцасны тасаг, болон бусад эгнээнүүд, Шүрэнцэцэг ахлагчтай Барилгын матералын танхим, Шинэ орчин төв, Хүүхдийн тоглоомын тасаг, Хүнсний танхим, гадна талбайн бөөний махны хэсэг, махны тасгийн 1, 2, 3, Дайвар бүтээгдэхүүний тасгийн хамт олон нэгджээ.
Хандивыг 2 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд малчдад хүргэх ажлыг аймгийн ИТХ, ЗДТГ, ХХААГ хамтарн зохион байгуулах бөгөөд Дархан-Уул аймгийн нийт малчдад бус харин малын тоо толгой бага, өрх толгойлсон, олон хүүхэдтэй, мал маллагаанд хүн хүч дутмаг зорилтод бүлэгт хамаарах малчин өрхүүдэд хүргэхээр Зохион байгуулагчид зорьж байна.
САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%