Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ БОЛЛОО

2017-02-10

Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн 2017 оны анхны хурал өргөтгөсөн хэлбэрээр энэ сарын аравны өдөр дүүргийн Хурлын танхимд боллоо. 
Хуралд ГХУСАЗСЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ, зөвлөлийн гишүүн дүүргийн ЗДТГ-ын дарга А.Дамцагдорж, дүүргийн прокурорын газрын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Булганцэцэг, Цагдаагийн 1-р хэлтсийн дэд бөгөөд эрүүгийн тасгийн дарга Б.Ганбаяр, Цагдаагийн 2-р хэлтэс УСОНХ тасгийн дарга С.Ганбаатар, Замын цагдаагийн тасгийн дарга хурандаа Б.Сүхбат, Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва, Онцгой байдлын хэлтсийн дарга Я.Жаргалсайхан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлин хэлтсийн дарга М.Цэцэгээ, ЗДТГ-ын эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Л.Ариунзаяа нар оролцлоо.

Хуралдаанаар “Хороодын нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах журам”-ын төслийг Зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Бямбазаяа зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан Зөвлөлийн гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан юм. 
Мөн үеэр журмын зарим заалтуудыг хууль эрх зүйн найруулганд оруулах, утга ойролцоо давхцсан заалтуудыг нэгтгэх зэрэг саналууд гарч, журмын төсөлд оруулах саналаа энэ  сарын 14-ний дотор бичгээр өгөхөөр тохирч , журмын төслийг санал нэгтэйгээр дэмжиж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар оруулахаар боллоо.


УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 241
52 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
11 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%