Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС 6 ДУГААР ХУРАЛДААНААР 2017 ОНЫ ТӨСВИЙГ ТОДОТГОВ

2017-02-17

Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 6 дугаар Хуралдаан өнөөдөр /2017.02.17/ болж, 87 хувийн ирцтэй эхэллээ. 
Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, аймгийн Аудитын газрын дарга, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, агентлагийн дарга нар болон аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар, зарим мэргэжилтнүүд урилгаар оролцов.
Хуралдааны нарийн бичгийн даргаар Төлөөлөгч М.Жаргалсайхан, Бичиг баримт боловсруулах комисст Төлөөлөгч Н.Батсайхан, Д.Гантуул, Б.Жавхлан нар  сонгогдон ажиллалаа. 
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат Хуралдааныг  нээж, хэлсэн үгэндээ “Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид аймаг, орон нутгийн нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, орон нутгийн төсвийн орлогыг оновчтой зөв хуваарилж, үр ашигтай ажиллах, төрийн үйл ажиллагаанд иргэдийн санал санаачилга, оролцоог нэмэгдүүлж, тэдний аж амьдралыг сайжруулахад туслалцаа үзүүлж ажиллах нь бидний эрхэм зорилт билээ. 
Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3-д заасны дагуу урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдсэнээр орон нутгийн төсвийн алдагдал нэмэгдэх нөхцөл байдал бий болж, уг хуулийн 34 дүгээр зүйлийн 2-д зааснаар аймгийн Засаг дарга тухайн жилийн төсвийн тодотголыг боловсруулж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн ба орон нутгийн төсвийн үлдэгдлээс санхүүжүүлэх зарлагыг төсөвт тусган баталж хэрэгжүүлэх шаардлага гарсан тул 2017 оны орон нутгийн төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай боллоо.
Иймд өнөөдрийн хуралдаанаар “Аймгийн 2017оны төсөвт тодотгол хийх тухай” асуудлыг хэлэлцүүлж, Төлөөлөгчдийн саналыг тусгасны үндсэн дээр тодорхой шийдвэр гарган хэрэгжүүлж ажиллах болно” гэв.
“Аймгийн 2017 оны төсөвт тодотгол хийх тухай” аймгийн Засаг дарга С.Насанбат илтгэж,  Аймгийн 2017 оны төсвийн тодотголд аймгийн Аудитын газраас өгөх саналыг аймгийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх Аудитор Ч.Чүлтэмбат,  аймгийн ИТХ-ын Өмч төсөв, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хорооны дүгнэлтийг тус хорооны дарга Б.Жавхлан нар  тус тус танилцуулсан юм. 
Хуралдааны үеэр аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөөс Нутгийн өөрөө ёсны байгууллагын чадавхыг дээшлүүлэх, 30, 5 дугаар сургуулийн төсөв, ажилчдын цалингийн асуудлыг шийдвэрлэх, сумдын Засаг дарга нар газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа ГХБХБГ-аас заавар зөвлөгөө авч ажиллах, НӨАТ-ын хэрэгжилтийг улам сайжруулах замаар орон нутгийн төсвийг нэмэгдүүлэх, үүний тулд томоохон худалдааны төвүүдэд НӨАТ-ын баримт хэвлэдэг машиныг  ажиллуулах зэрэг хэд хэдэн саналыг тавилаа.   Төлөөлөгчдийн асуултад аймгийн ЗДТГ-ын харьяа хэлтэс агентлагийн удирдлагууд холбогдох мэдээллүүдийг өгсөн юм. 
Хуралдаанаар 2017 оны аймгийн тодотгосон төсвийн орлогыг 20661.7 сая, зарлагыг 19837.2 сая, аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого 305.2 сая, сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 1086.4 сая, сумаас аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 567.0 сая, орон нутгийн хөгжлийн санг 1469.1 сая, Улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 33114.9 сая төгрөгөөр тус тус баталлаа. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%