Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД “1000 ТӨГРӨГ” АЯНЫ ХАНДИВЫГ МАЛЧДАД ХҮРГЭВ

2017-02-20

Аймгийн ИТХ-аас санаачилсан малчдад туслах “1000 төгрөг” аяны хүрээнд цугласан мөнгөн болон эд материалын хандивыг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон Тэргүүлэгчид 4 сумын алслагдсан багуудын малчдад /2017.02.18-19/ хүргэлээ. Сумын алслагдсан багуудад хүйтний эрч чангарч, цасны зузаан 16-20 см, нягт нь 0,18 гр см3, зарим газраар 16-18 м/с хүртэл цасан шуургатай, өөрөөр хэлбэл өвөлжилт хүндэрсэн байдалтай байна.Улиран одож байгаа Мичин жилд Дархан-Уул аймгийн нийт нутгаар  өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан буянт малаа болзошгүй эрсэдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас малчдад туслах “1000 төгрөг” аяныг зохион байгуулсан юм. Хоёр сарын турш үргэлжилсэн уг аянд  аймгийн Төрийн болон хувийн хэвшлийн 150 байгууллага, 10 мянга гаруй иргэд сайн дураараа нэгдсэн бөгөөд  хүрээнд 9 сая 800,000 төгрөг, 8 сая 700,000 төгрөгийн бараа, эд материал цуглажээ.

Хандивыг мал бүхий иргэдийнх нь тоог харгалзан сумдад хуваарилсан бөгөөд Шарын гол суманд 20 өрх, Дархан, Орхон суманд тус бүр 25 өрх, мал бүхий иргэдийн тоогоор тэргүүлдэг Хонгор суманд 27 өрхөд Дарханчуудынхаа хандивласан мөнгөн дэмжлэг болон болон эд материалын хандивыг хүргэсэн юм.

Тухайлбал нэг малчин өрхөд 100,000 төгрөг, 87 мянган төгрөгийн өртөг бүхий эд материалыг тус тус гардууллаа.

Хэдийгээр хахир өвлийг өнтэй сайхан давсан ч хаврын хавсаргатай өдрүүдэд малчид нялх төлөө хүлээн авах их ажилд дарагдаад байгаа хүнд цаг үед аймаг, орон нутгийн удирдлагууд малчиддаа анхаарал тавьж, Дарханчуудынхаа сэтгэл шингэсэн хандивыг хүргэж байгаад малчид талархаж байгаагаа илэрхийлж байна. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%