Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, “Монгол хүн бүрийн Ирээдүйн төлөө сан”-тай хамтран энэ сарын 17-ны өдөр 7,17,18.19 дүгээр хороодын 20 гаруй ахмадуудад тавгийн иж бүрдэл хэвийн боов гардуулж хүндэтгэл үзүүлэв.
Хүндэтгэлийн үйл ажиллагаанд “Монгол хүн бүрийн Ирээдүйн төлөө сан”-ийн Тэргүүн “Феодал” ХХК-ны захирал Н.Банзрагч, Удирдах зөвлөлийн гишүүн “Их Мандуул” ХХК-ны захирал М.Мөнх-Эрдэнэ, “Зетко” ХХК-ны захирал Р.Төмөрбазар, “Монгол дизель” ХХК-ны захирал Э.Энхбаяр, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат нар оролцож ахмадууддаа эрүүл энх байж, урт удаан наслахын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүллээ.
Жил бүрийн сар шинээр “Монгол хүн бүрийн Ирээдүйн төлөө сан”-аас “Монгол ёс жудаг-3” сайн үйлсийн аяны хүрээнд өндөр настан, ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулдаг уламжлалтай юм.
Сэтгэлийн дэм тусламж үргэлж эзнээ олж эзэндээ хүрэх болтугай.