Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2017-02-21

          2017 оны 02 дугаар сарын 20-ний өдөр.

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 100%-ийн ирцтэй ИТХ-ын даргын албан өрөөнд болж дараах асуудлыг хэлэлцэн баталлаа.

1.               1.Засаг даргын орлогчид нэр дэвшигчийг хэлэлцэх  тухай

2.                           2. ИТХ-ын 6-р хуралдааны товыг зарлах тухай

3.                          3.Алдарт эхийн одонгоор шагнуулах эхчүүдийн материалыг хэлэлцэх тухай

4.                           4.ЖДБДэмжих сангийн тухай

     Шийдвэр:

1. Сумын Засаг даргын санал оруулснаар Засаг даргын орлогчид Б.Алтангэрэлийг нэр дэвшүүлэн хэлэлцэн дэмжлээ.

2. ОНХС-ын тодотгол хэлэлцэхтэй холбогдуулан ИТХ-ын 6-р хуралдааныг 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 10 цагт ИТХ-ын дэргэдэх иргэний танхимд хуралдуулахаар шийдвэрлэв.

3. Алдарт эхийн 2-р одонгоор шагнуулах эхчүүдийн материалыг хэлэлцэн нэр бүхий 7 эхийн материалыг бүрдүүлэн аймгийн ИТХ-д хүргүүлэхийг ИТХ-ын нарийн бичгийн даргад үүрэг болгов.

4. Жижиг дунд бизнесийг дэмжих зээлийн эргэн төлөлт хангалтгүй байгаатай холбогдуулан ИТХ-аас ажлын хэсэг томилон төсөл хөтөлбөрүүдэд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж тайлан мэдээг ИТХ-ын Тэргүүлэгчдэд тайлагнахыг даалгалаа.



УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%