Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн хөгжлийн хорооны гишүүд 2017 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ сарын 22-23-ны өдрүүдэд дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, 1-19 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагаатай танилцлаа. Тус хэлтэс, ӨЭМТ-ийн удирдлагууд өөрсдийн үйл ажиллагаа, ажлын байраа Хурлын хорооны гишүүдэд танилцуулж, тулгамдаж байгаа асуудлынхаа талаар ярилцаж, харилцан санал солилцсон юм.