Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч 100 ба түүнээс дээш настай ахмадуудаа хүндэтгэн мэндчилгээ гарын бэлгээ илгээсэн билээ.
Сүхбаатар дүүрэгт 100 ба түүнээс настай 6 ахмад эрүүл энх аж төрж байна.
Тэдэнд илгээсэн мэндчилгээ, гарын бэлгийг Сүхбаатар дүүргийн удирдлага өнөөдөр хүлээлгэн өглөө.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат 100 насыг зооглож буй Ш.Багаажавт, Засаг даргын Зөвлөх П.Мөнхбаяр 103настай Т.Тогтуур, 103 настай Д.Дүгэрмаад, Засаг даргын орлогч Ц.Шижир 103 настай Ж.Чулуунжав, 104 настай А.Мөнхөд, Засаг даргын орлогч П.Давхарбаяр 102 настай Т.Жадамба нарт тус тус хүндэтгэлтэй гардуулан өглөө.
Азай буурлууд минь урт удаан наслах болтугай.